Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Алтны үнэ хадгалагдаж, мөнгөний ханш түүхэн дээд үнэдээ хүрлээ.

Алтны үнэ хадгалагдаж, мөнгөний ханш түүхэн дээд үнэдээ хүрлээ.

Алтны үнэ хадгалагдаж, мөнгөний ханш түүхэн дээд үнэдээ хүрлээ.

АНУ-ын хувийн хэвшлийн ажиллах хүчний тоо 11 сард 32 мянгаар буурсан нь эдийн засагчдын хүлээлтээс эрс доогуур байв. Ингэснээр Холбооны Нөөцийн Сан ирэх долоо хоногт болох бодлогын хурлаараа хүүг бууруулах магадлал улам нэмэгдэв.  

Энэхүү хүлээлт нь өгөөж өгдөггүй хөрөнгө болох алтны үнийг тогтвортой өсөхөд эерэг нөлөөлж алтны фьючерсүүд 0.3 хувиар өсөөд байна.  

Харин мөнгөний зах зээл үүнээс ч илүү хүчтэй хөдөлж, унц нь 58.98 ам.долларт хүрлээ. Энэ нь мөнгө АНУ-ын чухал эрдэс баялгийн жагсаалтад орсон, металлын нийлүүлэлт багассантай холбоотой юм.

Мөнгөний үнэ энэ онд нийт 102 хувь өссөн нь зах зээлд энэ металлыг тойрсон эрэлт, эрсдэлийн хүлээлт өндөр байгааг илтгэнэ. Шинжээчид мөнгөний ханш ойрын хугацаанд 60 ам.долларт хүрч магадгүй гэж үзэж байна.

Зэсийн үнэ ч шинэ дээд түвшинд хүрсэн нь ам.долларын ханшийн сулрал, нийлүүлэлтийн доголдол, Лондонгийн Металлын Биржийн агуулах дахь нөөц багассантай холбоотой.

Бусад үнэт металлын хувьд платинум 0.9 хувиар өсөж 1,652 ам.долларт хүрсэн нь үнэт металлын зах зээл бүхэлдээ өсөх хандлагатай байгааг илтгэж байна.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.