JPMorgan: Хөдөлмөрийн зах зээлийн сулрал нь 2026 оны эдийн засгийн гол эрсдэл
JPMorgan банкны АНУ-ын ахлах эдийн засагч Майкл Фероли, хөдөлмөрийн зах зээлийн сулрал нь хамгийн их анхаарал татах үзүүлэлт болж буйг анхааруулав.
Фероли, хөдөлмөрийн нийлүүлэлт буурах нь хэдийн тодорхой байсан ч хөдөлмөрийн эрэлт сулрах үйл явц хараахан дуусаагүй байна.Тиймээс ирэх 3-6 сард ажил эрхлэлтийн өсөлт удаашрах төлөвтэй байна гэлээ.
Тодруулбал, сүүлийн улирлуудад ажилд шинээр авах үзүүлэлт тасралтгүй өссөн ч ажлаас халах давалгаа нэмэгдсэн нь нийт ажил эрхлэлтийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ.
Ажил эрхлэлтийн өсөлт саарах нь хөдөлмөрийн орлогод нөлөөлж, улмаар өрхийн хэрэглээ болон макро эдийн засагт эрсдэл дагуулдаг.
Фероли, инфляц 2 хувиас дээш түвшинд тогтвортой байх нь 2026 онд ХНС-г бодлогын хүүг хурдан бууруулах боломжийг хязгаарлана гэж үзэж байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
