Bank of America: Крипто ETF, ETP-ийн хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгнө
Bank of America ирэх оны 1 сарын 5-аас Private Bank, Merrill, Merrill Edge-ийн зөвлөхүүдээрээ дамжуулан харилцагчдадаа крипто ETF бусад ETP бүтээгдэхүүний зөвлөгөөг албан ёсоор өгөх нь ээ.
Энэ шийдвэр нь Трампын криптод ээлтэй бодлоготой давхцаж байгаа юм.
Мөн байгууллагууд криптог шууд барихаас илүү ETF, ETP-аар дамжуулан илүү аюулгүй, зохицуулалттайгаар эзэмших сонирхол нэмэгдэж буйтай холбоотой.
Merrill-ийн CIO Крис Хайзи эрсдэл даах чадвартай, инноваци сонирхдог хөрөнгө оруулагчдад криптод 1-4% орчим хуваарилалт хийж болохыг онцлов.
Гэхдээ биткойн 11 сард 18 мянган доллароор буюу 2021 оноос хойших хамгийн том уналтаа хийгээд байна.
Merrill-ийн тэмдэглэлд крипто-г урт хугацаанд үнэ цэн нэмэгдэх боломжтой ч спекуляцийн давалгаа ханшийг хэт хөөргөж болдог гэж анхааруулжээ.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
