Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

  Монос Хүнс ХК: Үйлдвэрлэл өндөр байгаа ч хувьцааны үнэ 4 жилийн доод түвшинд хүрэв  

 

Монос Хүнс ХК: Үйлдвэрлэл өндөр байгаа ч хувьцааны үнэ 4 жилийн доод түвшинд хүрэв

 

  Монос Хүнс ХК: Үйлдвэрлэл өндөр байгаа ч хувьцааны үнэ 4 жилийн доод түвшинд хүрэв  

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сард “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монос Хүнс ХК-ийн MFC 2.0 нэгдсэн үйлдвэрийн шинэ бүтээн байгуулалттай танилцсан юм.

Тус компани 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр үйлдвэр, агуулах, тоног төхөөрөмжийн өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин нэмсэн, борлуулалтын орлого нь 2022 оныхоос 68% өссөн, ажилчдын цалин 50% нэмэгдсэн зэрэг амжилттай ажиллаж байна.

Мөн хуванцар савлагааны хэрэглээг жилд 172 тонн хүртэл бууруулжээ.

Гэвч эдгээр бодит өсөлт, үйлдвэрлэлийн өргөтгөл, нийгмийн хариуцлагын олон төсөл хэрэгжсэн ч Монос Хүнс ХК-ийн хувьцааны ханш сүүлийн 4 жилийн доод түвшинд хүрээд байна.

Учир нь энэхүү эерэг өөрчлөлт нь богино хугацаанд зах зээлийн үнэлгээнд шууд нөлөөлж чадахгүй байна. Үүнд, хөрөнгө оруулагчдын хүлээлт, зах зээлийн орчны нөлөөлж буйг шинжээчид онцолж байгаа юм.

2025 онд MFC 2.0 үйлдвэр ашиглалтад орсноор компанийн дунд хугацааны өсөлтийн потенциал сайжирсан ч ханшийн өнөөгийн сул хөдөлгөөнд зах зээлийн эрэлт, хөрвөх чадвар, жижиг хөрөнгийн зах зээлийн цикл илүү хүчтэй нөлөөлж байгаа дүр зурагтай байна.

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.