Short selling хийх зохицуулалтыг СЗХ-оос баталлаа.
УИХ-аас 2024.05 сард “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу СЗХ-оос “Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай журам”-ыг баталлаа.
Хорооноос энэхүү өөрчлөлтийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын оролцоотой өргөн хүрээний судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Олон улсын үнэт цаас зээлдүүлэх холбоо (International Securities Lending Association, ISLA)-ны зарчим болон олон улсын зохицуулалтын жишигт тулгуурлан журмыг боловсруулжээ.
Энэхүү журамд үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээнд тавих шаардлага, зээлдүүлэх боломжтой үнэт цаасны төрөл, гэрээний үндсэн нөхцөл, барьцаа хөрөнгийн удирдлага, оролцогчдын эрх, үүрэг болон мэдээлэл, тайлагналын зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна.
Журам нь холбогдох хуулийн дагуу ХЗДЯ-нд бүртгүүлж хэрэгжиж эхэлснээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшлийн үнэт цаасаа зээлдүүлэх замаар нэмэлт орлого олох, хөрөнгө оруулалтын багцаа илүү үр ашигтайгаар удирдах боломж нээгдэнэ.
Мөн энэ нь зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж, арилжааны идэвхийг өсгөхөөс гадна Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт ойртуулж, өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын шууд бус хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.
Цаашилбал хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, оролцогчдын хүрээг тэлэхэд чухал дэмжлэг болох юм.
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
