Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голомт Капитал ҮЦК 2 дахь удаагаа “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ" боллоо

Голомт Капитал ҮЦК 2 дахь удаагаа “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Голомт Капитал ҮЦК 2 дахь удаагаа “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ" боллоо

Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч, үнэт цаас гаргагчдын шилдгүүдийг тодруулдаг “Grand Bull Awards-2025” ёслолын арга хэмжээний шилдгүүд тодорлоо.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойд зориулсан 4 дэх удаагийн “Grand Bull Awards-2025”-д Голомт Капитал ҮЦК нь 10 номинацид нэр дэвшсэнээс бүгд сүүлийн шатанд шалгарснаас 5 номинацийн эзэн боллоо.

Тэр дундаа Голомт Капитал ҮЦК ХХК нь 2 дахь удаагаа “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ” болсон нь харилцагчдын маань бидэнд өгсөн өндөр итгэл, компанийн салбартаа тэргүүлэгч байр суурийг дахин бататгалаа.


GRAND BULL AWARDS-2025

  • ШИЛДГИЙН ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Голомт Капитал ҮЦК ХХК

  • ШИЛДЭГ АНДЕРРАЙТЕРИЙН КОМПАНИ

Голомт Капитал ҮЦК ХХК

  • ШИЛДЭГ ЗАХИРАЛ

С.Ган-Эрдэнэ /Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал/

  • ШИЛДЭГ ШИНЖЭЭЧ

Р.Дарханбаяр /Голомт Капитал ҮЦК ХХК-ийн ХУСГ-ын захирал/

  • ҮНЭТ ЦААС ГАРГАГЧИЙН ОНЦЛОХ ТӨСӨЛ

Бөөрөлжүүт цахилгаан станц “Цэцэнс Майнинг Энд Энержи” ХХК

Энэхүү нэр хүндтэй шагналыг олгохдоо Голомт Капитал ҮЦК-ийн салбартаа тэргүүлэгч санхүүгийн үзүүлэлтээс гадна Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төслүүдийн санхүүжилтийн үр дүн, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, хүний нөөцийн оновчтой бодлого зэрэгт үндэслэсэн байна.


 

 

Цаашид бид харилцагчдынхаа эрх ашгийг үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд дээдлэн, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэж, үйлчилгээний чанараа сайжруулахын зэрэгцээ харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын хөтөч байж, эрсдэл багатай өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнийг санал болгон хичээнгүйлэн ажиллаж, эх орныхоо хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлж байна.

Нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хамтрагч түншүүд болон зохицуулагч байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье!


Хүндэтгэсэн: ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК-ийн хамт олон

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.