Intel:Трампын зөвлөхийг төрийн бодлого хариуцсан захирлаараа томилов.
Intel компаниас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Робин Колвеллыг Төрийн бодлогын асуудал хариуцсан захиралаар томилсноо зарлалаа.
Уг албан тушаал нь Обамагийн засгийн үед Худалдааны яаманд ажиллаж байсан Брюс Эндрюс Intel-ийг орхисноос хойш эзэнгүй байсан юм.
Мөн тус компани АНУ-ын засгийн газартай холбоотой бизнесийг хариуцдаг нэгжийн дэд ерөнхийлөгчөөр James Chew-ийг томилжээ.
Chew өмнө нь Cadence Design Systems компанид ажиллаж байхад Intel-ийн Гүйцэтгэх захирал Лип-Бу Тан тус компанийн өмнөх гүйцэтгэх захирал байсан юм.
Түүнчлэн Intel нь Cisco Systems-д олон жил ажиллаасан, SambaNova Systems чип стартапад ажиллаж байсан Annie Shea Weckesser-ийг маркетинг болон харилцаа холбоо хариуцсан захирлаар томилжээ.
АНУ-ын засгийн газар нь тус компанид 10%-ийн хувийг эзэмшдэг юм.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
