Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын ажилгүйдэл 4 жилийн дээд түвшиндээ хүрлээ

АНУ-ын ажилгүйдэл 4 жилийн дээд түвшиндээ хүрлээ

АНУ-ын ажилгүйдэл 4 жилийн дээд түвшиндээ хүрлээ

АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас 2025 оны 11 сард 64 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн ч ажилгүйдлийн түвшин 4.6% болж өссөнийг мэдээллээ.

Энэ нь 2021 оны 9 сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Шинээр нэмэгдсэн ажлын байрны ихэнх нь эрүүл мэндийн салбарт буюу 46 мянган хүн шинээр ажилд оржээ.

Мөн урт хугацаанд ажилгүй байгаа иргэдийн эзлэх хувь 24.3% болж жилийн өмнөхөөс өндөр гарав.

Ажилгүйдлийн түвшин өсөхөд, АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа 43 хоног зогссон, хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо нэмэгдсэн, ажлын байрны эрэлт ихэссэн нь нөлөөлжээ.

Хэдийгээр АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд ажлын байр нэмэгдэж байгаа ч ажилд авах идэвх муу, цалингийн өсөлт буурч байна.

Тиймээс АНУ-ын эдийн засаг албан ёсоор уналтад ороогүй ч бодит байдал дээр “ажилд авах хямрал” үргэлжилж байна гэж хэлж болох юм.

 

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.