Украин АНУ-аас 50 жилийн хамгаалалт хүсэв
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ Украинд 50 жил хүртэлх хугацаатай аюулгүй байдлын баталгаа олгох хүсэлтийг тавьжээ.
Одоо яригдаж буй 20 заалттай энхийн төлөвлөгөөнд энэ баталгаа нь 15 жилийн хугацаатай байгаа юм.
Зеленский “Европын удирдагчидтай энхийн хэлэлцээрийг тохиролцсоны дараа ОХУ-тай уулзах боломжтой. Энхийн хэлэлцээрийг Украины ард түмний нийтийн санал асуулгаар батлах ёстой” гэж үзэж байна.
Мөн тэрээр тус санал асуулгыг гал зогсоох 60 хоногт багтаан зохион байгуулах саналыг дэвшүүлжээ.
Трамп уулзалтын дараа, хэлэлцээрийн явц энх тайван тогтооход ойртсон ч газар нутгийн асуудал хүндрэлтэй байгааг дурьдсан байна.
Учир нь ОХУ-ын зүгээс Украины зүүн Донбассын бүсийг авах шаардлага тавьж байгаа ч Украин үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
