Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Монголбанк 2025 онд нийт 16.3 тонн алт худалдан авчээ.

Монголбанк 2025 онд нийт 16.3 тонн алт худалдан авчээ.

Монголбанк 2025 онд нийт 16.3 тонн алт худалдан авчээ.

Монголбанк 2025 оны 12 дугаар сард 2,775.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс хуримтлагдсан дүнгээр нийт 16.3 тонн алт авсан нь дотоодын төдийгүй дэлхийн чиг хандлагатай бүрэн уялдаж байна. Учир нь 2025 онд зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн олон орны төв банкууд алтны нөөцөө идэвхтэй нэмэгдүүлж байгаа нь санхүүгийн системийн гүнзгий өөрчлөлтийг илтгэж байна.

Сүүлийн мэдээллүүдээс харахад төв банкуудын алтны нөөц АНУ-ын Засгийн газрын бондоос давсан хэмжээтэй болсон нь 1996 оноос хойших анхны тохиолдол болж байна. Энэ нь дэлхийн санхүүгийн системд алтны байр суурь дахин бэхжиж, аюулгүй актив гэсэн ойлголт бодитоор хэрэгжиж эхэлснийг харууллаа.

Төв банкууд жил бүрийн алтны нийт эрэлтийн 20%-ийг бүрдүүлж байгаа ба алт нь валютын нөөцийг хамгаалах, геополитикийн эрсдэлийг бууруулах стратегийн хэрэгсэл болж байна

Харин Монголбанк алт худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа нь:

  • Гадаад валютын нөөцийг бодитоор бэхжүүлэх
  • Төгрөгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх
  • Дэлхийн төв банкуудын баримталж буй эрсдэл багасгах бодлоготой хөл нийлүүлж буй алхам юм

Өөрөөр хэлбэл, Монголбанк алт худалдан авч байгаа нь зөвхөн дотоодын олборлолтыг дэмжихээс гадна дэлхийн санхүүгийн шинэ бодит байдалд дасан зохицож буй стратегийн шийдвэр гэж ойлгож болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.