Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Газрын тосны компаниудын хувьцаа өслөө.

Газрын тосны компаниудын хувьцаа өслөө.

Газрын тосны компаниудын хувьцаа өслөө.

АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump Венесуэлийг Nicolas Maduro-гийн дэглэмээс салгасан нь тус улсын асар их газрын тосны нөөцийг ашиглах боломж нээгдэж, АНУ-ын томоохон газрын тосны компаниуд оролцоно гэж мэдэгдсэний дараа АНУ-ын газрын тосны салбарын хувьцаанууд буюу Chevron, Exxon Mobil, SLB, Halliburton, ConocoPhillips, Valero Energy, Baker Hughes зэрэг компаниудын хувьцаа 3–8% өссөн байна.

Газрын тосны үнэ хэлбэлзэлтэй байсан ч Brent болон WTI хоёулаа эцэстээ өсөлттэй хаагдав. Шинжээчдийн үзэж байгаагаар ойрын хугацаанд тодорхойгүй байдал өндөр ч урт хугацаанд АНУ-ын олборлолт, боловсруулах болон тосны талбайн үйлчилгээний компаниудад эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

Венесуэл нь дэлхийд хамгийн их буюу ~300 тэрбум баррель батлагдсан газрын тосны нөөцтэй ч олон арван жилийн дутуу хөрөнгө оруулалтын улмаас дэд бүтэц нь ноцтой доройтсон. Иймээс олборлолтыг сэргээхэд их хэмжээний хөрөнгө, урт хугацаа шаардлагатай хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.