Монгол Улсын гадаад валютын албан нөөц 7 тэрбум ам.долларт хүрлээ.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2025 оны 12-р сарын байдлаар түүхэн дээд хэмжээндээ буюу 7,005 сая ам.долларт өнгөрсөн жилийн оны эхнээс 27.14 хувиар өсөөд байна. Монголбанк гадаад худалдаа, төлбөр тооцоо, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд гадаадад ашиглаж болох, найдвартай хөрөнгүүдийг нөөц болгон хадгалдаг. Үүнийг гадаад валютын улсын нөөц гэж ойлгож болно. Гадаад валютын улсын нөөц өсөх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөхөөс гадна хувийн хэвшлийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх, төгрөгийн ханшид итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
