Greenland АНУ-д чухал ач холбогдолтой.
Greenland нь Арктик ба Хойд Атлантын заагт байрладаг, цөөн хүн амтай ч стратеги, аюулгүй байдал, эдийн засгийн хувьд асар чухал нутаг бөгөөд үүний улмаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус газрыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байна.
Оросоос АНУ руу чиглэх баллистик пуужингийн хамгийн богино зам Greenland, Хойд туйлын дээгүүр дайрдаг тул АНУ аль хэдийн тухайн бүс нутагт байр сууриа эзэлж эхэлсэн. Мөн Greenland нь Арктикаас Атлантын далай руу гарах GIUK Gap хэмээх тэнгисийн стратегийн зангилаанд оршдог бөгөөд Оросын шумбагч онгоц, цэргийн хөдөлгөөнийг хянахад чухал үүрэгтэй.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктикийн мөс хайлж, АзиЕвропыг холбох шинэ далайн тээврийн замууд нээгдэж буй нь Greenland-г цэрэг стратеги төдийгүй худалдаа, логистикийн хувьд улам үнэ цэнтэй болгож байна.
Үүнээс гадна Гринланд нь газрын тос, байгалийн хий, ховор элемент, чухал ашигт малтмалын томоохон нөөцтэй бөгөөд эдгээр нь цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах технологид зайлшгүй хэрэгтэй тул Хятадын ховор элементийн давамгай байдалтай өрсөлдөх АНУ-ын стратегитай шууд холбоотой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
