Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ-ын батлан хамгаалах төсвөө нэмнэ.

АНУ-ын батлан хамгаалах төсвөө нэмнэ.

АНУ-ын батлан хамгаалах төсвөө нэмнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “тогтворгүй, аюултай энэ цаг үед” АНУ-ын батлан хамгаалах төсвийг 2027 он гэхэд 1.5 их наяд ам.долларт хүргэхийг уриаллаа. Тус өсөлт нь Конгрессын арванхоёрдугаар сард баталсан 901 тэрбум ам.долларын батлан хамгаалах төсвөөс 50 гаруй хувиар өндөр дүн юм.

Тэрбээр мөн АНУ-ын батлан хамгаалахын томоохон гэрээт компаниуд эзэмшигч нэгдлүүдээ түргэсгэж, шинэ үйлдвэр барихгүй тохиолдолд удирдлагууд болон хувьцаа эзэмшигчдэд олгодог татварыг хязгаарлана гэж мэдэгдэв.

Тус мэдэгдлийн дараа Нью-Йоркийн зах зээлийн дараах арилжаагаар АНУ-ын батлан хамгаалах тэргүүлэх үйлдвэрлэгчид болох “Lockheed Martin”, “Northrop Grumman”, “Raytheon” зэрэг компанийн хувьцааны ханш 5 гаруй хувиар өсжээ.

Хэдийгээр эдийн засагчид АНУ-ын зардал, орлогын зөрүү тогтворгүй түвшинд хүрснийг анхааруулж байсан ч Трамп тарифын бодлогоос төлөвлөж буй орлогын ачаар Вашингтон түүний санал болгож буй 1.5 их наяд ам.долларын батлан хамгаалах төсвийг “амархан батлах чадна” гэж мэдэгдэв.

Тэрбээр цааш нь дурдахдаа байлдааны бэлэн байдлыг хадгалахын тулд АНУ болон түүний холбоотнуудад батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх шаардлага үүссэнийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.