Хятадын инфляц сүүлийн 3 жилийн дээд түвшинд хүрсэн ч эдийн засгийн суурь эрэлт сул хэвээр байна.
2025 оны 12-р сард БНХАУ-ын хэрэглээний үнийн өсөлт инфляц жилийн 0.8 хувьд хүрч, 2023 оны 2-р сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Энэ нь 11-р сарын 0.7 хувийн өсөлтөөс нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд эдийн засагчдын хүлээлттэй нийцсэн байна. Сарын дүнгээр хэрэглээний үнэ 0.2 хувиар өссөн нь зах зээлийн таамгаас давсан үзүүлэлт байв.
Гэсэн хэдий ч үйлдвэрийн гаралтын үнэ буюу үйлдвэрлэгчийн үнийн индекс жилийн 1.9 хувиар буурч, дефляци 3 жил гаруй үргэлжилж буйг харууллаа. Хэдийгээр энэ бууралт өмнөх сарынхаас арай саарсан ч бодит эдийн засаг дахь эрэлтийн сулрал бүрэн арилгагдаагүй хэвээр байгааг илтгэж байна. Хүнс, эрчим хүчний үнийг хассан суурь инфляц 1.2 хувьтай гарч, өмнөх сарын түвшинд хадгалагдлаа.
Хятад улс 2025 онд ойролцоогоор 5 хувийн эдийн засгийн өсөлтийн зорилтоо биелүүлэх хандлагатай байгаа ч хэрэглэгчид ажлын байрны тодорхой бус байдал, удаан үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгийн хямралаас шалтгаалан зарцуулалтад болгоомжтой хандаж байна. Үүний улмаас дефляцийн дарамт эдийн засагт хадгалагдсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй