Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ-д ажлын байр бага нэмэгдсэн ч ажилгүйдэл буурлаа.

АНУ-д ажлын байр бага нэмэгдсэн ч ажилгүйдэл буурлаа.

АНУ-д ажлын байр бага нэмэгдсэн ч ажилгүйдэл буурлаа.

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээллээр 12-р сард ердөө 50 мянган ажлын байр нэмэгдсэн нь зах зээлийн таамагласан 73 мянгаас бага, мөн 11-р сарын 56 мянгаас ч доогуур үзүүлэлт болов.

Гэсэн ч албан ёсны ажилгүйдлийн түвшин 4.4 хувь болж буурсан нь эдийн засагчдын 4.5 хувийн хүлээлтээс илүү сайн гарсан дүн юм. Цалин хөлсний хувьд сарын өсөлт 0.3 хувь байсан нь хүлээлттэй нийцсэн ч жилийн өсөлт 3.8 хувь болж, таамгаас өндөр гарсан нь инфляцын дарамт бүрэн арилж амжаагүйг харуулж байна.

2025 оны турш АНУ-д сард дунджаар ердөө 49 мянган ажлын байр шинээр бий болсон нь 2024 оны 168 мянгатай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт бөгөөд эдийн засагчид үүнийг ажилд авах хямралтай өсөлт буюу эдийн засаг өсөж байгаа ч компаниуд ажилд хүн авахдаа маш болгоомжтой хандаж байна гэж тодорхойлж байна.

Гэсэн ч эдийн засгийн нийт дүр зураг муу биш байна. 2025 оны 4-р улиралд ДНБ 5.4 хувийн хурдтай өсөх тооцоо гарч байна. Иймээс АНУ-ын Холбооны Нөөцийн Сан ойрын хугацаанд бодлогын хүүг дахин бууруулахад яарахгүй байх магадлалтай ч, ажлын байрны өсөлт сул хэвээр үргэлжилбэл 2026 онд хүү буурах орон зай нээгдэх боломжтой хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.