Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Alibaba-гийн хувьцааны ханш багаар үнэлэгдсэн хэвээр байна.

Alibaba-гийн хувьцааны ханш багаар үнэлэгдсэн хэвээр байна.

Alibaba-гийн хувьцааны ханш багаар үнэлэгдсэн хэвээр байна.

Alibaba компанийн хувьцаа огцом өссөн нь хоёр үндсэн шалтгаантай байлаа. Нэгдүгээрт, Хятадын засгийн газар “AI + Үйлдвэрлэл” нэртэй үндэсний томоохон стратегиа зарлаж, хиймэл оюуныг үйлдвэрлэлийн бүх салбарт нэвтрүүлэх, инновацлаг компаниудыг санхүүжилтээр дэмжих, судалгаа хөгжүүлэлт, робот, квант технологи, 6G холбоонд их хэмжээний хөрөнгө оруулах бодлого баримтлахаа илэрхийлсэн.

Энэ нь Хятадын үйлдвэрүүдийг бүрэн дижиталчлах, автоматжуулах зорилготой бөгөөд ийм шилжилтэд Alibaba-гийн cloud болон AI платформууд зайлшгүй хэрэгтэй учраас хөрөнгө оруулагчид тус компанийг энэ бодлогын хамгийн том ашиг хүртэгч гэж үзэж эхэлсэн юм.

Хоёрдугаарт, Alibaba-гийн хөгжүүлсэн Qwen хиймэл оюуны загвар дэлхий даяар маш хурдтай тархаж, Hugging Face платформ дээр 700 саяаас давсан таталт авсан нь түүний бодит хэрэглээ, бизнесийн боломжийг баталлаа.

Эдгээр хүчин зүйлсийг нийлүүлэн харахад Alibaba нь Хятадын үндэсний AI стратегийн гол цөмд орж, cloud болон хиймэл оюуны өндөр ашигтай бизнесээ тэлэх боломж бүрдэж байгаа бөгөөд одоогийн үнэлгээ нь дэлхийн том технологийн компаниудтай харьцуулахад харьцангуй хямд хэвээр байна. Иймээс зах зээл Alibaba-г 2026 онд Хятадын AI-ийн өсөлтийн хамгийн том ялагчдын нэг гэж үзэж, хувьцааг нь идэвхтэй худалдан авч эхэлснээр BABA-гийн үнэ огцом өсөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.