Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ зээлийн картын хүүг 10 хувиар хязгаарлаж магадгүй.

АНУ зээлийн картын хүүг 10 хувиар хязгаарлаж магадгүй.

АНУ зээлийн картын хүүг 10 хувиар хязгаарлаж магадгүй.

JPMorgan Chase-ийн санхүүгийн захирал Жереми Барнум Ерөнхийлөгч Дональд Трамп-ын зээлийн картын хүүг 1 жилийн хугацаанд 10%-иар хязгаарлах шаардлагыг банкны салбар эсэргүүцэж, шүүхэд хүртэл тэмцэж магадгүй гэж мэдэгдлээ.

Түүний хэлснээр ийм хязгаарлалт нь хэрэглэгчдэд ашигтай мэт харагдавч бодит байдал дээр зээлийн картын тоо багас ч, зээлийн хүртээмж хумигдаж, улмаар хэрэглээ болон эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Одоогоор АНУ-д зээлийн картын хүүг хуульчилж дээдлэх тодорхой хууль байхгүй, Трампын шаардлага хэрхэн хэрэгжих нь ч тодорхойгүй байна.

Банкнуудын үзэж буйгаар хүүг хүчээр бууруулбал ашиггүй болсон картуудыг хаахад хүрч, энэ нь хэрэглэгчид, эдийн засаг, бизнесүүдэд нийтэд нь хохиролтой. Үүнээс гадна нисэх компани, жижиглэн худалдаачид зэрэг олон салбар картаар дамжуулан ихэнх орлого олдог тул уг бодлого нь бүхэл салбарыг донсолгох эрсдэлтэй гэж анхааруулж байна. Одоогийн байдлаар зээлийн картын хүү 22 орчим байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.