Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Гренланд АНУ-аас татгалзаж, Данийг сонголоо.

Гренланд АНУ-аас татгалзаж, Данийг сонголоо.

Гренланд АНУ-аас татгалзаж, Данийг сонголоо.

Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп-ын Гренландыг өөрийн хяналтад авах мэдэгдлүүдэд тодорхой хариу өгч, “Хэрэв одоо сонголт хийх шаардлагатай бол бид АНУ-аас илүүтэй Данийг сонгоно” гэж мэдэгдлээ.

Тэрээр Гренланд НАТО, Данийн Хаант улс болон Европын Холбоотой хамт байх байр сууриа тодорхой илэрхийлсэн байна. Сүүлийн үед Трамп Гренландыг үндэсний аюулгүй байдлын хувьд стратегийн ач холбогдолтой, мөн Орос, Хятадын нөлөөнөөс сэргийлэхийн тулд АНУ-д хэрэгтэй гэж удаа дараа мэдэгдсэн.

Дотооддоо санал асуулга явуулж Гренландын иргэдийн дийлэнх нь АНУ-ын хяналтад орохыг эсэргүүцэж, харин Данитай холбоотой хэвээр байх эсвэл бүр бие даах байр суурийг илүүд үзэв.

Үүний зэрэгцээ Дани улс Гренландад эрүүл мэнд, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ Арктикийн батлан хамгаалалтаа бэхжүүлэхээр F-35 сөнөөгч онгоц худалдан авч буйгаа зарлаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.