АНУ Nvidia-гийн H200 AI чипийг Хятадад зарахыг зөвшөөрөв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп-ын засаг захиргаа Nvidia компанийн H200 хиймэл оюуны чипийг Хятадад худалдаалахыг албан ёсоор зөвшөөрлөө. Гэхдээ энэхүү борлуулалтаас орох орлогын 25 хувийг АНУ-ын Засгийн газар авна гэж Трамп мэдэгдсэн байна.
H200 нь өмнө нь Хятадад зориулан H20 чипээс ялгаатай бөгөөд АНУ болон бусад оронд ч борлуулагддаг бүрэн хүчин чадалтай чип юм. Гэхдээ Трампын хэлснээр H200 нь Nvidia-гийн хамгийн шинэ Blackwell, Rubin үеийн чипүүдээс хоёр үеэр хоцорсон тул үндэсний аюулгүй байдалд хамгийн өндөр түвшний эрсдэлтэй чип биш гэж үзжээ.
АНУ-ын Худалдааны яамнаас тогтоосон нөхцөлөөр:
- АНУ-д H200 чипийн дотоодын хангалт хангагдсан байх
- Илүү дэвшилтэт AI чипийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг булаацалдахгүй байх
- Хятадын худалдан авагчид аюулгүй байдлын шаардлага хангасан байх
- Чипүүдийг АНУ-д гуравдагч этгээдийн хяналт, туршилтад оруулах
- Хятадад нийлүүлэх хэмжээ нь АНУ-д нийлүүлж буй нийт хэмжээнээс 50%-иас хэтрэхгүй байх
гэсэн хатуу шаардлагууд тавигджээ.
Nvidia-гийн зүгээс энэ шийдвэрийг дэмжиж, АНУ-ын чипийн салбар дэлхийд өрсөлдөх боломжтой хэвээр үлдэж, өндөр цалинтай ажлын байр, үйлдвэрлэлийг дэмжсэн тэнцвэртэй шийдвэр гэж үнэлсэн байна. Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг Хятадаас H200 чипийн эрэлт маш өндөр байгааг онцолж, үйлдвэрлэлийг дахин идэвхжүүлснээ мэдэгджээ.
Гэхдээ одоогоор Хятадын зохицуулагчид Nvidia-гийн чипийг импортлохыг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Хятад улс өөрийн дотоодын AI чипийг хөгжүүлэх бодлого баримталж байгаа тул албан ёсны мэдэгдэл гаргахгүй, чимээгүй худалдан авалт хийх магадлалтай гэж Nvidia үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
