Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Иран дахь үймээн самуун алтны үнийг дэмжиж байна.

Иран дахь үймээн самуун алтны үнийг дэмжиж байна.

Иран дахь үймээн самуун алтны үнийг дэмжиж байна.

Иран улсад өрнөж буй улс төрийн тогтворгүй байдал дэлхийн зах зээлд аюулгүй хөрөнгө болох алтны эрэлтийг нэмэгдүүлж байна. Засгийн газрын эсрэг жагсаал хурцдаж, ойролцоогоор 2,000 хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл гарснаар Ойрх Дорнод даяар тогтворгүй байдал тэлэх вий гэсэн болгоомжлол нэмэгдлээ.

Энэ нөхцөл байдалд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд цэргийн арга хэмжээ авах боломжийг үгүйсгээгүй бөгөөд Ирантай бизнес хийдэг улс орнуудад 25%-ийн тариф ногдуулна гэж анхааруулсан. Түүнчлэн тэрээр жагсагчдыг засгийн газартаа илүү хүчтэй дарамт үзүүлэхийг уриалсан байна.

Үүний хариуд Тегеран АНУ довтолбол бүс нутгийн холбоотнуудын нутаг дахь АНУ-ын цэргийн баазуудыг онилно гэж мэдэгдсэн байна. Аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор Катар дахь АНУ-ын нэг баазаас зарим албан хаагчдыг түр нүүлгэн шилжүүлэх зөвлөмж өгчээ. Геополитикийн эрсдэл огцом нэмэгдсэн энэ үед хөрөнгө оруулагчид алт зэрэг аюулгүй актив руу шилжиж, алтны үнэ өсөхөд түлхэц болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.