Deepmind-ийн Гүйцэтгэх захирал: Хятадын AI загварууд АНУ болон баруунаас хэдхэн сарын хоцрогдолтой байна.
Google-ийн DeepMind-ийн гүйцэтгэх захирал Демис Хассабис CNBC-ийн подкастад оролцохдоо, БНХАУ-ын хиймэл оюун ухааны (AI) загварууд АНУ болон Барууны түвшнээс хэдхэн сарын хоцрогдолтой байгаа гэж мэдэгдлээ.Тэрээр Хятадын AI загварууд 1–2 жилийн өмнөхтэй харьцуулахад АНУ-ын чадавхтай илүү ойртсон бөгөөд ялгаа нь одоо “хэдхэн сарын” түвшинд очсон хэмээн онцолсон байна.
Хассабис Google-ийн AI стратегийг, ялангуяа Gemini туслах болон суурь AI загваруудыг удирддаг. Түүний хэлснээр, Хятадын AI хөгжүүлэгчид одоогоор жинхэнэ “breakthrough” буюу суурь түвшний шинэ нээлт гаргаагүй бөгөөд frontier model-с цааш бодит инновац хийх боломж байгаад эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
Гэсэн ч DeepSeek болон бусад “AI tiger” хэмээн нэрлэгдэж буй Хятадын хөгжүүлэгчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-ын загваруудтай ойролцоо үзүүлэлттэй хэд хэдэн дэвшилтэт AI загварыг гол шалгуур (benchmark)-ууд дээр танилцуулсан байна.Мөн Alibaba, Baidu, Tencent зэрэг Хятадын томоохон технологийн компаниуд Бээжингийн AI салбарт бүрэн бие даах бодлогын хүрээнд AI хөгжүүлэлтээ эрчимжүүлжээ.
Энэ стратегийн чухал хэсэг нь дотоодын AI чип хөгжүүлэх зорилт бөгөөд тодорхой ахиц гарсан ч Хятадын чипүүд одоогоор Nvidia-ийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдээс хоцорч байна гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
