Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Трамп: Гренландын асуудлаарх суурь хэлэлцээрт хүрлээ, тариф хэрэгжүүлэхгүй

Трамп: Гренландын асуудлаарх суурь хэлэлцээрт хүрлээ, тариф хэрэгжүүлэхгүй

Трамп: Гренландын асуудлаарх суурь хэлэлцээрт хүрлээ, тариф хэрэгжүүлэхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй хийсэн уулзалт “маш үр дүнтэй” болсон ба Гренланд болон Арктикийн бүс нутагт НАТО-той байгуулах хэлэлцээрийн суурь хүрээг бүрдүүлсэн хэмээн мэдэгдлээ.

Трамп Truth Social платформ дээр нийтэлсэн мэдэгдэлдээ уг шийдэл “хэрэв бүрэн хэрэгжвэл АНУ болон НАТО-гийн бүх гишүүн орнуудад ашигтай байх болно” хэмээн онцолсон байна.

Энэхүү ойлголцлын үр дүнд ирэх хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжихээр төлөвлөж байсан тарифын арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх шийдвэр гаргаснаа Ерөнхийлөгч хэлсэн.

Мөн тэрбээр Гренландтай холбогдох “Алтан бөмбөгөр (Golden Dome)” төслийн хүрээнд нэмэлт хэлэлцээ үргэлжилж буйг дурдсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Хэлэлцээг удирдан явуулах багт Дэд Ерөнхийлөгч Ж.Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Тусгай элч Стив Виткофф нарыг томилсон талаар Трамп мэдээлэв.

Хэлэлцээний явц ахих тусам нэмэлт мэдээллийг олон нийтэд танилцуулна гэдгийг тэрбээр нэмж дурдлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.