Эрдэнэ Ресурс Девелопмент 4-р улиралд 31 сая ам.долларын орлоготой ажиллажээ
Монголын Хөрөнгийн Бирж болон Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй Эрдэнэ Ресурс девелопмент корпораци (TSX:ERD | MSE:ERDN) компани 2025 оны 4-р улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлтүүдээ танилцууллаа. Тус компани нь 2025 оны 9-р сард анхны алтаа цутгасан бөгөөд оны эцэст 31 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Үйл ажиллагааны голлох үзүүлэлтүүдээс дурдвал:
- Дундаж борлуулалтын үнэ унц нь $4,153 ам.доллар болон $53 ам.доллар бүхий 7,434 унц алт, 2,634 унц мөнгийг борлуулж, төслөөс нийт 31 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн.
- Зураг төслийн дагуу өдөрт 1,950 тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр нь 4-р улиралд дунджаар нэрлэсэн хүчин чадлынхаа 77%-аар ажилласан.
- Дунджаар 2 г/т алтны агуулга бүхий 144,845 тонн хүдэр боловсруулсан.
- Баянхөндий ордтой ойр орших Хар Морь болон Алтан Сум талбайд нийт 5,433 метрийн өрөмдлөгийн хөтөлбөрийг гүйцэтгэсэн ба үр дүнг 2026 оны 1-р улиралд танилцуулна.
2023 онд батлагдсан ТЭЗҮ-ээр Баян Хөндий төслийн алтны нөөц 513,700 унц бөгөөд жилд дунджаар 86,900 унц алт олборлохоор тусгагдсан байдаг. Мөн алтны ханш 5000 ам.доллар байх үед төслийн дотоод өгөөжийн түвшин 109 хувь буюу ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй компаниудтай харьцуулахад өндөр байна.
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Erdene Resource Development Corporation компанийн хувьцааны ханш 2026 оны 1 сарын 22 өдрийн хаалтын ханшаар 9.52 канад долларт хүрч хаагдсан. Тэгвэл хувьцааны ханшийг Paradigm Capital компанийн шинжээч Don Maclean 1 сарын 6 өдөр бэлтгэсэн тайландаа 11 ам.доллар буюу 2025 оны 10 сарын ханшийн бүсэд дахин хүрэх боломжтой хэмээжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
