Алт 5,200 ам.долларыг давлаа.
Алт өдөр бүр л түүхэн дээд ханшаа шинэчилэн тогтоож байна. Бусад үнэт металлууд ч өсөх хандлагатай байна. Жишээ нь мөнгө болон платин аль аль нь сүүлийн үеийн оройн цэгтэйгээ ойролцоо арилжаалагдсаар байна.
Алтны спот ханш 5,202.06 ам.доллар хүрсэн бол дөрөвдүгээр сарын алтны фьючерс 1.8 хувиар өсөж, 5,215.46 ам.доллар хүрлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны чиглэлд хоёр дахь цэргийн флотоо хөдөлж байгаа талаар мэдэгдэж, Тегеран Вашингтонтой тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн нь алтны эрэлтийг дахин нэмэгдүүлсэн байна.
Мөн АНУ-ын бодлоготой холбоотой тодорхойгүй байдал нь алтны үнийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин болж байгаа бөгөөд Венесуэл дэх үйл явдал, мөн Гренландтай холбоотой маргаан нь дэлхийн геополитикийн хурцадмалыг улам нэмэгдүүлжээ.
Үүнээс гадна ам.долларын ханш сул байгаа нь алт болон металлын зах зээлийг дэмжсэн хэвээр байна. Учир нь төсвийн зардал хэт тэлж буй байдал, мөн Трампын үед АНУ-ын төв банкны хараат бус байдалд эргэлзээ үүссэн нь хөрөнгө оруулагчдыг аюулгүй актив руу шилжихэд хүргэж байна.
АНУ-ын бодлогын тодорхойгүй байдалтай холбоотойгоор ам.долларын ханш энэ долоо хоногт олон жилийн доод түвшинд хүрч уналтад орлоо.Трамп мягмар гарагт хэлэхдээ, Жером Пауэллын дараагийн ХНС-ны тэргүүнийг томилох шийдвэрт тун ойрхон байгаа бөгөөд шинэ удирдлагын үед хүүгийн түвшин буурна гэж мэдэгдсэн байна.
Мөн Трампын ХНС-тай хийж буй зөрчил нь алтны үнийг дэмжсээр байгаа бөгөөд улс төрийн дарамт нэмэгдэж, Төв банкны бие даасан байдалд эргэлзээ төрж буй нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг улам нэмэгдүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
