Мөнгө: Ситибанк ойрын зорилтоо $150/унц болгож ахиуллаа.
Мөнгөний үнэ огцом өсөж, сүүлийн хоёр долоо хоногт 30 гаруй хувиар нэмэгдэн зах зээлийн гол сэдэв болоод байна. Энэхүү өсөлт нь Сити банкны өмнөх таамгийг хүлээлтээс хурдан эвдэж, банк ойрын 3 сарын зорилтот үнийг $150/унц болгон ахиуллаа.
Мөнгөний өсөлт нь уламжлалт суурь хүчин зүйлсээс илүүтэйгээр капиталын урсгал, спекулятив эрэлтээр хөдөлж байгаа бөгөөд алт шиг авирлаж байна гэж тодорхойлжээ. Мөнгө өдрийн арилжаанд $117.7/унц хүрч, түүхэн дээд түвшин тогтоов.
Үүний зэрэгцээ алт–мөнгөний харьцаа 50-иас доош унасан нь мөнгө алтнаас давсан гүйцэтгэлтэй харуулж байна. Ситибанк ойрын хугацаанд мөнгө 30–40 хувиар цааш өсөх боломжтой гэж үзэж байна.
Өсөлтийг голчлон Хятадын эрэлт тэргүүлж байгаа бөгөөд Энэтхэг болон дэлхийн жижиглэн хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцож байна. Хэдий Хятадад мөнгөний зах зээлийн хэт халаалтыг хөргөх алхмууд хийгдэж эхэлсэн ч эдгээр нь эрэлтийг мэдэгдэхүйц сааруулахгүй гэж дүгнэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
