ХНС бодлогын хүүг хэвээр хадгалж, эдийн засгийн төлөв сайжирсныг онцоллоо.
АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 3.5–3.75%-ийн түвшинд өөрчлөлтгүй хадгалах шийдвэр гаргалаа. Ингэснээр өнгөрсөн онд хийгдсэн дараалсан гурван удаагийн хүүгийн бууралтад түр завсарлага авч байна.
Зах зээлийн хүлээлттэй нийцсэн энэ шийдвэр нь ойрын хугацаанд дахин хүү өөрчлөхгүй, ажиглаж харах байр суурь баримталж буйг илтгэв. ХНС мэдэгдэлдээ эдийн засгийн өсөлт тогтвортой, ажлын байрны өсөлт сул ч ажилгүйдэл тогтворжих шинжтэй, харин инфляц зорилтот 2%-иас өндөр хэвээр байгааг дурдлаа.
Ирээдүйн чиглэлийн талаар тодорхой заавар өгөөгүй ч зах зээл хамгийн эртдээ 6-р сараас хүү өөрчлөгдөж магадгүй гэж үзэж байна. Шийдвэрийн дараа АНУ-ын бондын өгөөж өсөж, S&P 500 индекс өндөр түвшинд тогтов.
Мөн Жером Пауэлийг ажлаа өгөх хүртэл буюу 5 сарын 17 өдрийг хүртэл мөнгөний бодлогын 2 удаагийн хурал болно. 3 сарын 18 өдөр болон 4 сарын 29-ний өдрийн хурлуудаар бодлогын хүүг өсгөхгүй гэсэн хүлээлт зах зээлд өндөр байна. Одоогийн үнэлгээгээр 2026 онд ихдээ хоёр удаагийн хүүгийн бууралтыг зах зээл тооцоолж, 2027 онд өөрчлөлт хийхгүй байх хүлээлт давамгайлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
