Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Трамп өнөөдөр Холбооны нөөцийн банкны дараагийн даргыг зарлана.

Трамп өнөөдөр Холбооны нөөцийн банкны дараагийн даргыг зарлана.

Трамп өнөөдөр Холбооны нөөцийн банкны дараагийн даргыг зарлана.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны нөөцийн банкны одоогийн дарга Жером Пауэллийн халааг авах шинэ даргын нэрийг албан ёсоор зарлана гэж мэдэгдлээ.Тэрээр энэ сонгон шалгаруулалт сүүлийн таван сарын турш үргэлжилсэн бөгөөд одоо эцсийн шийдвэр гарсан гэж хэлсэн байна.

Шинэ даргыг сонгох үйл явц өнгөрсөн 9-р сард эхэлж, анх 11 нэр дэвшигчтэй байсан бол одоо сүүлийн дөрвөн хүн үлдсэн гэж үзэж байна. Үүнд:

  • Fed-ийн хуучин гишүүн Кевин Уорш
  • Үндэсний эдийн засгийн зөвлөлийн захирал Кевин Хассетт
  • Одоогийн Fed-ийн гишүүн Кристофер Уоллер
  • BlackRock-ийн бондын хөрөнгө оруулалтын захирал Рик Ридер

Жером Пауэллийн Fed-ийн даргын бүрэн эрхийн хугацаа 5-р сард дуусах бөгөөд тэрээр дараа нь зөвлөлийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ томилгоо нь цаашдын мөнгөний бодлого, хүүгийн шийдвэрт чухал нөлөө үзүүлэх тул зах зээл анхааралтай ажиглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.