OpenAI 2026 оны IV улиралд IPO хийхээр бэлтгэж байна.
Wall Street Journal-ийн пүрэв гарагт мэдээлснээр, OpenAI 2026 оны дөрөвдүгээр улиралд олон нийтэд хувьцаагаа санал болгох (IPO) бэлтгэлээ эхлүүлжээ. Мэдээлэлд дурдсанаар, хиймэл оюуны стартап компани Уолл Стритийн банк, санхүүгийн байгууллагуудтай IPO-ийн боломжийн талаар албан бус яриа хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд санхүүгийн багийнхаа бүтцийг өргөжүүлж байна.
OpenAI IPO-ийн бэлтгэлээ өрсөлдөгч Anthropic-оос өмнө олон нийтэд гарах эрмэлзэлтэй байна. Сүүлийн мэдээллүүдээр Anthropic мөн 2026 оны сүүлээр IPO хийх хувилбарыг судалж байгаа аж.
Олон нийтэд хувьцаагаа санал болгох нь OpenAI-ийн санхүүгийн дарамтыг багасгах чухал алхам гэж зах зээл харж байна. Учир нь тус компани хиймэл оюуны загваруудыг хөгжүүлэх, ажиллуулахад жил бүр хэдэн арван тэрбум ам.доллар зарцуулж байна.
Сүүлийн тайлангуудаар OpenAI 830 тэрбум ам.долларын үнэлгээгээр 100 тэрбум ам.долларын хөрөнгө татах хэлэлцээ хийж байгаа бөгөөд хэрэгжвэл түүхэн дэх хамгийн том IPO-уудын нэг болох төлөвтэй.
OpenAI өмнө нь Microsoft (NASDAQ: MSFT), SoftBank Group (TYO: 9984), NVIDIA (NASDAQ: NVDA) зэрэг дэлхийн томоохон технологийн компаниудаас тэрбум тэрбум ам.долларын хөрөнгө татсан. Мөн Amazon.com (NASDAQ: AMZN)-тай 50 тэрбум ам.доллар хүртэлх шинэ санхүүжилтийн талаар хэлэлцэж байгаа тухай мэдээлэл гарсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
