Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ-ын Засгийн газрын shutdown Мягмар гарагт дуусна гэж Конгрессын дарга Жонсон мэдэгдэв.

АНУ-ын Засгийн газрын shutdown Мягмар гарагт дуусна гэж Конгрессын дарга Жонсон мэдэгдэв.

АНУ-ын Засгийн газрын shutdown Мягмар гарагт дуусна гэж Конгрессын дарга Жонсон мэдэгдэв.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон засгийн газрын хэсэгчилсэн зогсолт Мягмар гараг гэхэд дуусна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.Тэрээр Сенатаар батлагдсан санхүүжилтийн багцыг Танхим энэ долоо хоногт хэлэлцэн баталж чадна гэж үзэж байна.

Конгресс санхүүжилтийн багцыг хугацаанд нь баталж чадаагүйн улмаас 1-р сарын 30-нд засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогссон. Сенатын Ардчилсан намынхан цагаачлалын бодлоготой холбоотой маргаанаас болж Дотоодын аюулгүй байдлын яамны санхүүжилтийг багцаас хасуулж, хоёр долоо хоногийн түр санхүүжилтээр солих өөрчлөлт оруулсан тул уг багцыг Төлөөлөгчдийн танхим дахин батлах шаардлагатай болсон юм.

Жонсон хэлэхдээ, Ардчилсан намын дэмжлэгт найдахгүй, Бүгд Найрамдахчууд өөрсдийн саналаар багцыг батлуулахыг зорьж байна гэлээ. Гэвч Танхимд Бүгд Найрамдахчууд маш бага давуу олонхтой тул батлах үйл явц хүндрэх эрсдэлтэй байна.

Ардчилсан намынхан цагаачлалын бодлогод бодит өөрчлөлт хийх баталгаа шаардаж байгаа бөгөөд зарим гишүүд уг багцыг огт дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байна. Гэсэн ч Жонсон Конгрессын үйл ажиллагааг хэвийн болгохын төлөө шийдвэртэй ажиллана гэдгээ онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.