Энэтхэг Венесуэлийн нефтийг худалдан авна.
Энэтхэг улс Венесуэлийн нефтийг худалдан авах боломжтой болсон бөгөөд Трампын байр суурь зөөлөрлөө.
Энэтхэг нь дэлхийн 3 дахь том нефть импортлогч орон бөгөөд ОХУ-аас авдаг нефтийнхээ тодорхой хэсгийг Венесуэлийн нефтьээр орлуулах боломжтой. Өмнө нь АНУ Венесуэлийн нефть худалдан авдаг улсуудад 25%-ийн тариф ногдуулсны улмаас Энэтхэг 2025 онд Венесуэлээс нефть авахаа зогсоож байсан юм.
Ирантай холбоотой АНУ-ын хоригийн улмаас Энэтхэг 2019 оноос Ираны нефтийг авахаа больж, оронд нь АНУ болон хожим нь хямдралтай Оросын нефтийг их хэмжээгээр импортолж эхэлсэн. Үүний дараа Трамп Оросын нефть худалдан авалтыг багасгахын тулд Энэтхэгийн бараанд ногдуулах тарифыг 50% хүртэл нэмэгдүүлж байсан.
Сүүлийн үед АНУ Венесуэлийн нефтийн салбарт тавьсан зарим хоригийг сулруулсан нь энэхүү хэлэлцээрийг боломжтой болгосон гэж үзэж байна. Мөн Трамп Хятад улс ч Венесуэлийн нефть худалдан авах хэлэлцээр хийх боломжтой гэж мэдэгдсэн нь АНУ–Энэтхэгийн харилцаа сайжирч байгаагийн дохио хэмээн ойлгож болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
