Apple Watch даралт ихсэх эрсдэлийг 30 хоногийн өгөгдлөөр илрүүлнэ
Apple артерийн даралт ихсэх эрсдэлийг сэрэмжлүүлэх функцийг Apple Watch дээр нэвтрүүлж, хэрэглэгчдэд эрсдэлийн талаар эрт анхааруулга өгөх боломж бүрдүүлжээ.
Энэхүү функц нь тухайн хэрэглэгчийн даралтын тоо заахгүй бөгөөд эмнэлгийн онош тавихгүй. Харин Health app-д хуримтлагдсан өгөгдөлд үндэслэн артерийн даралт ихсэх магадлалын урт хугацааны хандлагыг илрүүлдэг.
Сэрэмжлүүлэг ажиллахын тулд дор хаяж 30 хоногийн өгөгдөл шаардлагатай бөгөөд хэрэглэгч Apple Watch-ийг тогтмол зүүх, Health app-д зөв мэдээлэл оруулсан байх ёстой.
Apple уг функцийг эмнэлгийн оношилгооны оронд ашиглахгүй гэдгийг онцолж, сэрэмжлүүлэг ирсэн тохиолдолд заавал эмчид хандахыг зөвлөж байна.
Тус функц нь 22-оос дээш насны хэрэглэгчдэд зориулсан бөгөөд бүх улс, бүс нутагт дэмжигдэхгүй байж болзошгүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
