Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Алтны уналтыг боломж гэж харсан Сингапурын хөрөнгө оруулагчид

Алтны уналтыг боломж гэж харсан Сингапурын хөрөнгө оруулагчид

Алтны уналтыг боломж гэж харсан Сингапурын хөрөнгө оруулагчид

 

Сүүлийн өдрүүдэд алтны ханш огцом унасан ч Сингапурт алт худалдан авах иргэдийн дараалал тасраагүй хэвээр байгаа нь жижиглэнгийн зах зээлд үнэт металлын эрэлт харьцангуй тогтвортой байгааг харуулж байна.

Даваа гарагт тус улсын жижиг хөрөнгө оруулагчид биет алт худалдаалдаг цөөн банкуудын нэг болох United Overseas Bank-ийн төв байрыг зорин, алтан гулдмай худалдан авахаар цугларчээ.

“Өнөөдөр алтны үнэ унаснаар худалдан авах таатай боломж бүрдлээ” хэмээн 70 настай иргэн Нг Бен У ярьж байна. Тэрбээр өглөөний 09:30 цагт дараалалд орсон ч эцэст нь нэр нь бүртгэгдээгүй тул худалдан авалт хийж чадаагүй аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг дэлхийн геополитикийн тогтолцоог дахин тодорхойлох, мөн Төв банкны хараат бус байдалд нөлөөлөх бодлого баримталж эхэлснээр алтны ханшийн өсөлт сүүлийн саруудад эрчимжсэн. Харин өнгөрсөн баасан гарагаас эхлэн өсөлт огцом уналтад шилжиж, унц нь 5600 ам.долларт хүрч байсан алтны ханш даваа гарагт 4400 ам.доллар хүртэл буурсан байна.

Олон хөрөнгө оруулагчдын хувьд энэхүү уналт нь алтыг зарах бус, харин хямд үнээр худалдан авах боломж гэж үзэгдэж байна. Сингапурт хөрөнгө оруулалтын зориулалттай алт худалдан авалтад татвар ногдуулдаггүй нь тус улсыг үнэт металлын хөрөнгө оруулалтын бүс нутгийн гол төв болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.