Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Алтны огцом өсөлт хэт халалт руу орж болзошгүйг BCA анхааруулав

Алтны огцом өсөлт хэт халалт руу орж болзошгүйг BCA анхааруулав

Алтны огцом өсөлт хэт халалт руу орж болзошгүйг BCA анхааруулав

Алтны огцом өсөлт хэт халалт руу орж болзошгүйг BCA анхааруулав. Алт болон бусад үнэт, аж үйлдвэрийн металлуудын зах зээлд ажиглагдаж буй огцом өсөлт нь хэт спекулятив шатанд орж болзошгүй гэж BCA Research-ийн дэлхийн стратегич Питер Березин анхаарууллаа.

Тэрээр алтны үнэ “хэт хурдан, хэт их” өссөн байж болзошгүйг онцолж, валютын ханш сулрах бодит эрсдэл (АНУ-ын төсвийн алдагдал, өрийн дарамт, гадаадын эзэмшил) зах зээлийн гол хөдөлгөгч хүчин болж байгааг дурдсан байна. Гэсэн ч урт хугацааны инфляцын хүлээлт тогтвортой хэвээр байгаа бөгөөд “дижитал алт” хэмээн нэрлэгддэг Bitcoin энэ өсөлтөд оролцоогүй нь зах зээлийн дохио зөрчилтэй байгааг харуулж байна гэж Березин үзжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп-ын Кевин Уорш-ийг нэр дэвшүүлсэн шийдвэр алтны үнэд доош чиглэсэн дарамт үүсгэж болзошгүйг онцолсон байна. Уорш нь өмнө нь мөнгөний зөөлөн бодлого (QE)-ын эсрэг байр суурьтай байсан нэгэн юм.

BCA Research одоогоор алтанд “long” байр сууриа хадгалж байгаа ч, зах зээл хүчтэй үед ашиг хэсэгчлэн түгжих боломжийг авч үзэж байгаагаа мэдэгдлээ.

Мөнгө (silver)-ний огцом хэлбэлзлийг суурь хүчин зүйлсээс илүү спекуляцийн нөлөө, тэр дундаа Хятадын идэвхтэй арилжаа болон крипто хөрөнгөөс мөнгө рүү чиглэсэн шилжилттэй холбоотой гэж дүгнэжээ.

Түүнчлэн Березин урт хугацаанд технологийн дэвшлээр алтыг хиймлээр үйлдвэрлэх боломж гарвал, ховордолд суурилсан үнэлгээ бараг тэг рүү ойртох онолын эрсдэл байгааг дурдсан ч, үүнийг бодит аюул гэж үзэхэд эрт гэдгийг онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.