SpaceX IPO хийхээсээ өмнө xAI-г худалдаж авлаа
Илон Маскийн SpaceX компани өөрийн үүсгэн байгуулсан хиймэл оюуны стартап xAI-г худалдан авч, 1.25 их наяд ам.доллароор үнэлэгдэх түүхэн дэх хамгийн том нэгдлийг байгууллаа. Энэхүү хэлцлээр SpaceX ойролцоогоор 1 их наяд ам.доллар, xAI 250 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон байна.
Маск уг нэгдлийн гол зорилгыг сансрын орбитод дата төвүүд байгуулах, өөрөөр хэлбэл хиймэл оюун, пуужин, хиймэл дагуулын интернэт, X сошиал платформыг нэг экосистемд уялдуулах дэлхий дээрх болон сансарт хамгийн том босоо интеграцитай инновацын хөдөлгүүр бүтээх гэж тайлбарласан. Мөн энэ нь xAI-д илүү их санхүүжилт татах, Grok чатботын дэд бүтцийг өргөжүүлэхэд чухал алхам болж байна.
Энэхүү нэгдэл нь SpaceX-ийн энэ онд хүлээгдэж буй IPO-ийн өмнөх стратегийн чухал үйл явдал бөгөөд SpaceX зах зээлд гарвал 1.5 их наяд ам.доллар хүртэл үнэлэгдэх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. AI-ийн эрэлт огцом өсөж буй энэ үед SpaceX-ийн хиймэл дагуул, Starlink сүлжээ, төрийн томоохон гэрээнүүд нь сансрын дата төвийн концепцийг бодит болгох том давуу тал болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
