Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Alphabet тайлан хүлээлт давж, 2026 онд $180 тэрбумын AI хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зарлалаа

Alphabet тайлан хүлээлт давж, 2026 онд $180 тэрбумын AI хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зарлалаа

Alphabet тайлан хүлээлт давж, 2026 онд $180 тэрбумын AI хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зарлалаа

Alphabet 2025 оны 4-р улиралд ашиг ба орлогоороо зах зээлийн таамгийг давсан ч 2026 онд 175–185 тэрбум ам.долларын буюу маш их капитал зардал (ихэнх нь хиймэл оюун ухаан, дата төв, чип) төлөвлөснөө зарлав. Энэ нь шинжээчдийн хүлээлтээс хавьгүй өндөр байлаа.

Хиймэл оюунд их хөрөнгө оруулж байгаа ч компанийн бизнес бүхэлдээ сайн өсөлттэй:

  • Орлого: $113.8 тэрбум
  • EPS: $2.82 (таамгаас давсан)
  • Жилийн орлого анх удаа $400 тэрбум+
  • Google Cloud орлого 48% өссөн
  • Search болон зар сурталчилгааны орлого мөн тогтвортой өсөлттэй

Gemini AI-ийн амжилт, Apple-тай AI хамтын ажиллагаа болон Cloud өсөлт нь Alphabet-ийн хувьцааг гайхамшигт 7 дундаас гүйцэтгэлээр тэргүүлэхэд нөлөөлжээ. Гэхдээ хиймэл оюун ухаанд зарцуулах асар их зардал нь зах зээлд богино хугацаанд савлагаа үүсгэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.