Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэнэ

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэнэ

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаанд ногдол ашиг тараах эсэхийг Засгийн газар дангаар шийдэхгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхийг компанийн зүгээс мэдээллээ.

2025 оны санхүүгийн тайланг ирэх оны 2-р сарын 15-ны үеэр эцэслэсний дараа ногдол ашиг тараах эсэхийг хэлэлцэх боломж бүрдэх бөгөөд одоогоор Засгийн газраас энэ асуудлаар тодорхой чиглэл, шийдвэр гаргаагүй байна.

Тус компани 2025 онд улсын болон орон нутгийн төсөвт нийт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлж, Баялгийн санд 397 тэрбум төгрөг хуримтлуулсан байна. Мөн төмөр зам, баяжуулах үйлдвэр зэрэг урт хугацааны стратегийн ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх шаардлага ногдол ашиг тараах боломжид нөлөөлж буйг онцоллоо.

Нүүрсний зах зээлийн үнэ цаашид хэлбэлзэх магадлалтай тул компанийн үйл ажиллагааг 20–30 жилийн урт хугацаанд тогтвортой явуулах, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын хэрэгцээ мөн бий.

Иймд ногдол ашиг тараах эсэх нь компанийн санхүүгийн тайлан, зах зээлийн нөхцөл байдал болон урт хугацааны бодлоготой уялдан хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн шийдэгдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.