Биткойны ханш оройн цэгээсээ 50 гаруй хувиар унаж, $60,000-т хүрлээ
Долоо хоногийн дотор бараг 30%-ийн уналт үзүүлсэн нь хөрөнгө оруулагчдын итгэл мэдэгдэхүйц суларсныг харуулж байна. Бусад крипто ч хүчтэй уналтад орсон бөгөөд Ether энэ долоо хоногт 33%, Solana бараг 40% унаж, хоёр жилийн доод түвшинд хүрэв.
Энэхүү уналт нь АНУ-ын технологийн хувьцааны огцом заралттай давхцаж, хөрөнгө оруулагчид эрсдэлтэй активуудаас гарч эхэлснийг илтгэж байна. Биткойныг инфляцын эсрэг хамгаалалт, “дижитал алт” гэж үздэг ойлголт бодит нөхцөлд батлагдахгүй болж, хувьцаа зэрэг бусад эрсдэлтэй активуудтай ижил чиглэлд хөдөлж байна.
Deutsche Bank-ийн шинжээчдийн үзэж буйгаар тогтмол үргэлжилж буй заралт нь уламжлалт хөрөнгө оруулагчид криптод сонирхлоо алдаж, зах зээлд гутранги хандлага давамгайлж эхэлснийг илтгэнэ. Үүний зэрэгцээ Биткойны бодит хэрэглээ хязгаарлагдмал хэвээр байгаа нь крипто зах зээлд итгэх итгэлийг улам сулруулж байна.
Биткойны үнийг дэмжиж ирсэн институциональ хөрөнгө оруулагчдын эрэлт огцом сулраад зогсохгүй, одоо эсрэгээрээ заралт хийж эхэлсэн байна. CryptoQuant-ын мэдээлснээр, өнгөрсөн онд АНУ-ын биткойн ETF-үүд 46,000 BTC худалдан авч байсан бол 2026 онд цэвэр борлуулагч болж хувирчээ. Техникийн хувьд ч сөрөг дохио нэмэгдсэн бөгөөд биткойн 365 хоногийн хөдөлгөөнт дунджаасаа 2022 оны 3-р сараас хойш анх удаа доош унаж, уг задарлаас хойш 83 хоногт 23%-ийн уналт үзүүлсэн нь 2022 оны эхний “bear market”-аас ч дор гүйцэтгэлтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
