Хятадын технологийн хувьцаанууд уналтад орлоо
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятадын технологийн компаниудын хувьцаа огцом унаж, bear market буюу оргилоосоо 20%-иас дээш буурсан бүсэд орлоо. Hang Seng Tech Index 10-р сард хүрсэн дээд цэгээсээ 20 гаруй хувиар унаж, зургаа дахь өдрөө дараалан буурсан нь хөрөнгө оруулагчдын итгэл сул байгааг харуулж байна.
Энэхүү уналтын гол шалтгаан нь интернэт үйлчилгээ, онлайн тоглоом болон дижитал гүйлгээнд НӨАТ нэмэгдэх магадлалтай гэсэн айдас юм. Зарим харилцаа холбооны үйлчилгээнд НӨАТ аль хэдийн нэмэгдсэн нь дараагийнх нь интернэт платформууд байж магадгүй гэсэн болгоомжлолыг бий болгожээ. Хэдий төр засгаас онлайн тоглоомд татвар нэмэх тухай цуурхлыг няцаасан ч зах зээлийн айдас бүрэн арилаагүй байна.
Үүн дээр хиймэл оюун ухаантай холбоотой дэлхийн технологийн салбарын савлагаа давхар нөлөөлжээ. AI нь программ хангамжийн бизнесийг орлуулах эрсдэлтэй гэх болгоомжлол, мөн АНУ-ын томоохон AI компаниудын хоорондын зөрчлийн талаарх мэдээлэл нь эрсдэлээс зугтах хандлагыг улам нэмэгдүүлсэн байна.
Гэсэн ч зарим шинжээчид үүнийг хэт өсөлтийн дараах эрүүл засвар гэж үзэж байна. Тэдний хэлж буйгаар, Хятадын технологийн салбарын үндсэн суурь муудаагүй, үнэлгээ харьцангуй боломжийн хэвээр, ашгийн өсөлт сэргэх нөөцтэй бөгөөд AI нь цаашид эерэг хөшүүрэг болж чадна гэж дүгнэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
