Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

“Сүү” ХК нэгж хувьцаанд 5.09 төгрөгийн ногдол ашиг хуваарилна.

“Сүү” ХК нэгж хувьцаанд 5.09 төгрөгийн ногдол ашиг хуваарилна.

“Сүү” ХК нэгж хувьцаанд 5.09 төгрөгийн ногдол ашиг хуваарилна.

“Сүү” ХК нь Компанийн тухай хууль болон Компанийн дүрэмд заасны дагуу, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 03 тоот тогтоолоор 2025 оны татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Үүний дагуу нэгж хувьцаанд 5.09 төгрөг, нийт 1.75 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар боллоо.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2026 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь дансанд байршуулна.

“Сүү” ХК нь жилд хоёр удаа ногдол ашиг тараадаг цөөн компанийн нэг юм. Тус компани 2025 оны эхний хагас жилийн ашгаас нэгж хувьцаанд 6.0 төгрөгийн ногдол ашиг аль хэдийн хуваарилсан. Ингэснээр бүтэн жилээрээ тооцвол нийт 3.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж байгаа нь 2024 онтой харьцуулахад 21%-иар бага үзүүлэлт болж байна.

Санхүүгийн гүйцэтгэлийн хувьд, “Сүү” ХК 2024 онд 17.82 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2025 онд 12.68 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, цэвэр ашиг 29%-иар буурсан байна. Ашгийн бууралтыг үл харгалзан компани тогтвортой ногдол ашиг хуваарилах бодлогоо хадгалж, хувьцаа эзэмшигчдэдээ өгөөж хүртээж буй нь анхаарал татаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.