Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Японы төлөөлөгчдийн танхимын сонгуульд Ерөнхий сайд Санаэ Такаичигийн нам үнэмлэхүй ялалт байгууллаа

Японы төлөөлөгчдийн танхимын сонгуульд Ерөнхий сайд Санаэ Такаичигийн нам үнэмлэхүй ялалт байгууллаа

Японы төлөөлөгчдийн танхимын сонгуульд Ерөнхий сайд Санаэ Такаичигийн нам үнэмлэхүй ялалт байгууллаа

2026 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Японы парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Уг сонгуулиар Ерөнхий сайд Санаэ Такаичигийн тэргүүлдэг Либерал ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, нийт 465 суудлаас 316 суудал, эвсэл Japan Innovation Party-ийн хамтаар нийт 352 суудал авснаар парламентад олонхыг бүрдүүллээ.

Энэ нь 2021 оноос хойших хамгийн хүчтэй ялалт бөгөөд Такаичигийн Засгийн газар дараагийн дөрвөн жилд улс төрийн хувьд тогтвортой байр суурьтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.

Сонгуулийн үр дүнгийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Санаэ Такаичид баяр хүргэж, ирэх сард Цагаан ордонд албан ёсны айлчлалд урьсан байна. Хоёр орны удирдагчид эдийн засгийн хамтын ажиллагаа, батлан хамгаалахын түншлэлийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Санаэ Такаичигийн Засгийн газар дараах үндсэн чиглэлүүдэд анхаарлаа төвлөрүүлэх төлөвтэй байна:

  1. Татварын ачааллыг бууруулах, дотоод хэрэглээг нэмэгдүүлэх бодлого
    • Иргэд болон бизнесийн татварын дарамтыг багасгах замаар эдийн засгийг идэвхжүүлэхийг зорьж байгаа.
  2. Батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх
    • Японы аюулгүй байдлын стратегид гол өөрчлөлт оруулж, батлан хамгаалахын төсвийг ДНБ-ийн 2% хүртэл нэмэгдүүлэх төлөвтэй. Тус бодлогоос шалтгаалж БНХАУ болон Японы харилцаа, хамтын ажиллагаа улам хурцдаж байна.
  3. Санхүү, валютын бодлого
    • Эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор төсвийн тэлэлтийн бодлого хэрэгжүүлж давхар мөнгөний зөөлөн бодлогыг богино хугацаанд хэрэгжүүлэх хүлээлттэй байна. Тус бодлогоор валютын ханш богино хугацаанд сулрах, ханшийг тогтвортой байлгах интервенцтэй холбоотой арга хэмжээнүүд үр дүнгүй байх хүлээлттэй байгааг шинжээч нар шүүмжилж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.