Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

DeepSeek компани Nvidia-гийн чип ашигласан байж болзошгүй маргаан дагуулж байна

DeepSeek компани Nvidia-гийн чип ашигласан байж болзошгүй маргаан дагуулж байна

DeepSeek компани Nvidia-гийн чип ашигласан байж болзошгүй маргаан дагуулж байна

Хятадын хиймэл оюун ухааны старт-ап DeepSeek компани удахгүй танилцуулах гэж буй шинэ AI загвараа Nvidia-гийн хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай Blackwell чип дээр бэлтгэсэн байж болзошгүй талаар мэдээллээ. Хэрэв энэ үнэн бол АНУ-ын экспортын хяналтын хоригийг зөрчсөн үйлдэлд тооцогдож магадгүй юм.

АНУ одоогоор Blackwell чипийг Хятад руу нийлүүлэхийг хориглосон байгаа билээ. Зарим улс төрчид Хятад дэвшилтэт AI чипүүдийг цэргийн зорилгоор ашиглаж болзошгүй гэж болгоомжилж байгаа бол Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсэн Хуан болон АНУ-ын AI хариуцсан албан тушаалтнууд Хятадад тодорхой хэмжээнд чип нийлүүлэх нь дотоодын өрсөлдөгчдийг илүү хурдан хөгжихөөс сэргийлнэ гэж үзэж байгаа аж.

Хэрэв DeepSeek үнэхээр хориглосон Blackwell чипийг ашигласан нь нотлогдвол АНУ-Хятадын технологийн өрсөлдөөн, экспортын хяналтын бодлого улам чангарах магадлалтай байна. Энэ нь Nvidia болон дэлхийн AI салбарын компаниудын хувьцаанд ч нөлөөлж болзошгүй томоохон асуудал болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.