“Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Нямсүрэн томилогдлоо
"Голомт Капитал ҮЦК" ХХК Ариунболд овогтой Нямсүрэнг тус компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
А.Нямсүрэн нь 2015 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөнөөс хойш Голомт банканд ажлын гараагаа эхлүүлж, 2015-2025.12 хооронд Голомт банкны Байгууллагын банкны газарт Бизнес хамтын ажиллагааны хэлтсийн захирал хүртэл дэвшин ажилласан 11 жилийн туршлагатай банкир юм.
Түүний хувьд, Голомт банканд ажиллах хугацаандаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой томоохон төслүүдэд санхүүжилт олгож, амжилттай хэрэгжихэд өөрийн хувь нэмрийг оруулж ажилласан, санхүүгийн салбарын туршлагатай боловсон хүчин, чадварлаг мэргэжилтнүүдийн төлөөлөл билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
