Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ, Ираны хэлэлцээр: Ахиц байгаа ч, арай тохиролцоогүй…

АНУ, Ираны хэлэлцээр: Ахиц байгаа ч, арай тохиролцоогүй…

АНУ, Ираны хэлэлцээр: Ахиц байгаа ч, арай тохиролцоогүй…

АНУ болон Иран улсын ээлжит уулзалтаар цөмийн хөтөлбөрийн талаар ахиц гаргасан ч тохиролцоонд хүрсэнгүй. Өчигдөр Швейцар улсын Женев хотноо АНУ болон Иран Улсын төлөөллүүд уулзаж цөмийн хөтөлбөрийн хүрээнд уран баяжуулах үйл ажиллагаа, эдийн засгийн хоригийг цуцлах нөхцөлүүд мөн баллистик пуужингийн хөтөлбөрийн талаар хэлэлцлээ. Яриа хэлэлцээнд тодорхой ахиц гарсан ч, эцсийн тохиролцоонд хүрч чадаагүй талаар оролцогч талыг төлөөлж Оманы Гадаад хэргийн сайд мэдэгджээ.  

АНУ-ын зүгээс Иран Улс нь цөмийн хөтөлбөрөө сэргээх эрсдэл байсаар байгаа тул ураны баяжуулах үйл ажиллагааг зогсоох шаардлагатай, мөн цөмийн хошуу тээвэрлэгч баллистик пуужингийн хөтөлбөрийг зогсоосны дараа эдийн засгийн зарим хориг арга хэмжээг цуцлах боломжтой гэж үзэж буй.

Нөгөө талаас Иран Улс цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоосон бөгөөд харин уран баяжуулах нь тус улсын эрхийн асуудал тул баяжуулалтаа зогсоохгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогссоор байна. Хоёр улсын төлөөллүүд тус бүрийн ажлын хэсэгтэйгээ зөвлөлдөж, дараагийн уулзалтыг ирэх долоо хоногт Австрийн Вена хотноо хийхээр тохиролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.