Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Netflix: Хэлцлээс гарсан ч, хувьцааны ханш 10%-иар өсөв

Netflix: Хэлцлээс гарсан ч, хувьцааны ханш 10%-иар өсөв

Netflix: Хэлцлээс гарсан ч, хувьцааны ханш 10%-иар өсөв

Warner Bros Discovery Inc компанийг худалдан авах өрсөлдөөн Netflix болон Paramount Skydance компаниудын хооронд сүүлийн 1 сарын хугацаанд үргэлжлээд байсан билээ. Тэгвэл өчигдөр Netflix компани тус хэлцлээс гарж буйгаа зарлалаа.

Netflix компани Warner Bros-ын нэгж хувьцааг 27.75 ам.доллароор худалдан авах санал гаргасны дараагаар Paramount компани өөрийн саналыг 31 ам.доллар болгон өсгөсөн байна. Netflix-ийн тус хэлцлийг хариуцсан зөвлөхийн мэдээлснээр санал 31 ам.долларт хүрснээр хэлцэл нь эдийн засгийн ямар ч ач холбогдолгүй болсон гэнэ.

Paramount Skydance компани Warner Bros-ыг худалдаж авснаар (HBO Max болон Paramount+) зэрэг хоёр стрийминг платформыг нэгтгэх, мөн мэдээллийн томоохон сувгууд болон CNN, CBS сувгуудыг нэгтгэхээр төлөвлөж буй аж.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Netflix компани нь тус хэлцлээс гарснаар санхүүгийн хувьд сахилга баттай байгаа, мөн “breakup fee” буюу хэлцэл цуцлагдсаны дараах 2.8 тэрбум ам.долларын төлбөрийг авч буй зэргээс шалтгаалан хувьцааны ханш 10 хувиар өсжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.