АНЭУ-ын стратегийн эрчим хүчний объектуудад халдлага давтагдлаа
Ираны зүгээс Арабын Нэгдсэн Эмират Улсын эрчим хүч болон тээврийн дэд бүтцэд чиглэсэн шинэ давлагааны халдлага хийснээр дэлхийн эрчим хүчний зах зээлд үүсээд буй тодорхойгүй байдал улам гүнзгийрч байна. Сүүлийн халдлагуудын хүрээнд АНЭУ-ын стратегийн чухал объектууд болох Shah хийн орд болон Fujairah нефтийн аж үйлдвэрийн бүсэд дрон цохилт өгч, гал түймэр гарсан бөгөөд эдгээрийн улмаас зарим үйл ажиллагаа түр зогсоход хүрчээ.
Shah орд нь өдөрт 1.28 тэрбум куб фут хий боловсруулах хүчин чадалтай, бүс нутгийн хамгийн том хийн төслүүдийн нэг бөгөөд ийм хэмжээний объект доголдсон нь зөвхөн АНЭУ төдийгүй бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд шууд нөлөөлөхүйц үйл явдал юм. Нөгөө талаас Fujairah нь Хормузын хоолойг тойрон гарах АНЭУ-ын цорын ганц экспортын гарц бөгөөд дэлхийн томоохон нефть хадгалалт, нийлүүлэлтийн төвүүдийн нэг тул давтан халдлагад өртөж буй нь нийлүүлэлтийн өөр маршрутууд хүртэл аюулд орсныг харуулж байна.
Энэ нөхцөл байдал нь зах зээл дээрх айдас, тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж, эрчим хүчний хомсдол урт хугацаанд үргэлжлэх магадлалыг нэмэгдүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
