Nvidia-ийн H200 чип Хятадад борлуулагдах боломжтой боллоо
Nvidia компани Хятадын хиймэл оюун ухааны зах зээлд байр сууриа бэхжүүлэх чиглэлд хоёр чухал алхам хийж байна.
Нэгдүгээрт, Хятадын эрх баригчид Nvidia H200 AI чипийн импортод зөвшөөрөл олгосноор өмнө саатаад байсан нийлүүлэлт дахин сэргэлээ. Компани аль хэдийн захиалгууд авч, үйлдвэрлэлээ эрчимжүүлсэн байна. Гүйцэтгэх захирал Женсэн Хуаны мэдээлснээр, энэ алхам нь Nvidia-ийн Хятадын компаниудад бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрдүүлж, зах зээлд байр сууриа бататгах гол нөхцөл болсон гэдгийг тэмдэглэжээ.
Хоёрдугаарт, Nvidia Хятадын зах зээлд зориулсан шинэ AI шийдэл дээр ажиллаж байгаагаа зарлалаа. Тодруулбал, тус компани Grok стартапын технологид суурилсан AI чипийн Хятадын хувилбарыг боловсруулж байна. Энэхүү чип нь AI системийн хариу гаргах, код бичих, даалгавар гүйцэтгэх үе шатанд ашиглагдах зориулалттай бөгөөд ирэх 5-р сараас зах зээлд нэвтрэх магадлалтай байна.
Өмнө нь Nvidia H200 чипийн нийлүүлэлт АНУ болон Хятадын талын зөвшөөрөл шаарддаг байсан нь хүргэлтийг удаашруулж байв. Харин одоо хоёр талын зөвшөөрөл батлагдсанаар нийлүүлэлт хэвийн үргэлжлэх боломжтой болсон нь Хятадын зах зээлд Nvidia-ийн байр суурийг илүү бэхжүүлэх нөхцөл бүрдүүллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
