Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ-ын Төв банк бодлогын хүүг хэвээр хадгаллаа

АНУ-ын Төв банк бодлогын хүүг хэвээр хадгаллаа

АНУ-ын Төв банк бодлогын хүүг хэвээр хадгаллаа

АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн нээлттэй зах зээлийн хороо (FOMC)-ны ээлжит хурлаар бодлогын хүүг 3.50–3.75 хувийн түвшинд өөрчлөлтгүй хадгалах шийдвэр гаргав.

Federal Reserve-ийн тэргүүн Jerome Powell мэдэгдэхдээ, Ойрх Дорнодод өрнөж буй геополитикийн нөхцөл байдлын улмаас ойрын хугацаанд эрчим хүчний үнэ өсөх нь инфляцад нэмэгдэл дарамт учруулж болзошгүйг онцоллоо. Гэсэн хэдий ч эдгээр хүчин зүйлс эдийн засагт ямар хэмжээ, хугацаатай нөлөө үзүүлэхийг дүгнэхэд одоогоор эрт байгааг тэмдэглэв.

Тэрээр мөн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Ойрх Дорнод дахь нөхцөл байдлын эдийн засагт үзүүлэх нөлөө тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд энэ нь өндөр эсвэл хязгаарлагдмал нөлөөтэй байж болзошгүйг дурдсан юм. Иймээс Холбооны Нөөцийн Сан цаашдын мөнгөний бодлогын шийдвэрийг макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн шинэ мэдээлэлд тулгуурлан, дараагийн хурлуудаар шат дараатайгаар гаргана гэдгийг илэрхийллээ.

Энэ удаагийн хурлаар хорооны 12 гишүүнээс 11 нь бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэрийг дэмжсэн бол 1 гишүүн эсэргүүцэж, бодлогын хүүг 0.25 нэгж хувиар бууруулах санал гаргасан байна.

Харин CME Group-ийн FedWatch Tool-ийн мэдээллээс үзэхэд, 6 дугаар сард болох FOMC хурлаар бодлогын хүүг бууруулах зах зээлийн хүлээлт огцом буурчээ. Тодруулбал, сарын өмнө ойролцоогоор 50 хувьтай байсан магадлал одоогоор 5.2 хувь болж буурсан нь бодлогын хүүг ойрын хугацаанд хэвээр хадгалах хүлээлт давамгайлж байгааг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.