АНУ Ираны эсрэг хоригийг зөөлрүүлэх хувилбарыг судалж эхэллээ
Ираны зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн дэлхийн нефтийн зах зээлд үүсээд буй нийлүүлэлтийн хомсдол, үнийн огцом өсөлтийг саармагжуулах зорилгоор АНУ бодлогын түвшинд шинэ арга хэмжээнүүдийг хэлэлцэж эхэлсэн талаар мэдээлэл гарлаа.
АНУ-ын Сангийн сайд Scott Bessent-ийн мэдээлснээр, одоогоор далайд саатсан ойролцоогоор 140 сая баррель Ираны нефтийг олон улсын зах зээлд гаргах боломжийг судалж байна. Үүний хүрээнд Иранд тавьсан зарим хориг арга хэмжээг түр хугацаанд зөөлрүүлэх хувилбар яригдаж байгаа бөгөөд ойрын 10–14 хоногт нефтийн үнийн дарамтыг бууруулахад чиглэж байна.
Энэхүү мэдээллийн дараа нефтийн зах зээлд богино хугацааны сөрөг хөдөлгөөн ажиглагдлаа. Тодруулбал, олон улсын жишиг болох Brent crude oil-ийн үнэ ойролцоогоор 2%-иар буурч баррель нь 106 ам.доллар орчимд хүрсэн бол WTI crude oil-ийн үнэ 1.5%-иар буурч 94.6 ам.доллар орчимд тогтлоо.
Энэ нь зах зээл бодит нийлүүлэлтээс илүүтэй ирээдүйн хүлээлтэд мэдрэмтгий хандаж байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт нэмэгдэх боломжийн талаарх мэдээлэл өөрөө үнийн богино хугацааны динамикт шууд нөлөөлж байна.
Одоогийн байдлаар нефтийн зах зээл хоёр эсрэг хүчин зүйлийн нөлөөн дор хэлбэлзэж байна. Нэг талаас, геополитикийн эрсдэл болон нийлүүлэлтийн тасалдал нь үнийг өсгөх дарамт үүсгэж байгаа бол нөгөө талаас АНУ зэрэг бодлого боловсруулагчид нэмэлт нийлүүлэлтийг зах зээлд оруулах, логистикийн саадыг бууруулах замаар үнийг тогтворжуулах бодлого баримталж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
