Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ Ираны эрчим хүчний байгууламжид хийх цохилтыг дахин хойшлуулж, хэлэлцээнд боломж олгов

АНУ Ираны эрчим хүчний байгууламжид хийх цохилтыг дахин хойшлуулж, хэлэлцээнд боломж олгов

АНУ Ираны эрчим хүчний байгууламжид хийх цохилтыг дахин хойшлуулж, хэлэлцээнд боломж олгов

АНУ, Ираны зөрчил үргэлжилж буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрчим хүчний байгууламжид хийхээр төлөвлөж байсан цохилтыг дахин хойшлуулж, хугацааг 10 хоногоор сунган 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа.

Тэрээр энэхүү шийдвэрийг Ираны талын хүсэлттэй холбон тайлбарлаж, хоёр талын хэлэлцээ идэвхтэй үргэлжилж, эерэг ахиц гарч байгааг онцолсон байна. Анх 5 хоногийн хугацаанд хойшлуулсан хугацааг ийнхүү дахин сунгасан нь АНУ зөрчлийг цэргийн замаар хурцатгах бус, дипломат аргаар шийдвэрлэхийг зорьж байгааг илтгэж байна.

Мөн Трампын мэдэгдсэнээр, Ираны зүгээс хугацааг сунгах хүсэлт гаргасан бөгөөд Ормузын хоолойгоор танкер нэвтрүүлэх зэрэг үйлдлүүд нь тодорхой хэмжээнд итгэлцлийн дохио болсон гэж үзжээ.

Гэсэн хэдий ч бодит нөхцөл байдалд зөрчил бүрэн намжаагүй хэвээр байна. Дэлхийн нефтийн стратегийн гол гарц болох Ормузын хоолой бараг хаалттай хэвээр байгаа нь эрчим хүчний нийлүүлэлтэд саад учруулж, нефтийн үнийн өсөлтийг дэмжиж байна.

Үүний нөлөөгөөр Brent төрлийн нефтийн үнэ 108 ам.доллар орчимд хүрч өссөн бол S&P 500 индекс оны эхнээс хойших хамгийн огцом уналтуудын нэгийг бүртгэж, АНУ-ын хөрөнгийн зах зээлд дарамт нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.